Цэцэрлэгийн 2 дугаар шатны бүртгэл, хуваарилалт хийж дууслаа. Энэ удаа 11038 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт ирсэн байна. Үүний:
- 8770 хүүхдийг цэцэрлэгт хуваарилав,
- 1593 хүүхэд өмнө нь цэцэрлэгт бүртгэлтэй байсан,
- 578 хүүхэд орон нутгийн цэцэрлэгт бүртгэлтэй,
- 47 хүүхэд хамрагдахаас татгалзсан,
- 88 хүүхэд тусгай зохицуулалт шаардлагатай
578 хүүхдийн тухайд орон нутгийн цэцэрлэгээс хасалт хийлгэж, хаягийн бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд дахин бүртгэх боломжтой аж. Мөн дээрх 88 хүүхэд багш ажилтны, тусгай хэрэгцээт, 24 цагийн цэцэрлэгт хамрагдах зэрэг хэрэгцээ шаардлагатай юм.