Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийн талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "2025 оны өвөл аль хороодод цахилгаан тасрахгүй байх юм" гэв.
Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Огт тог тасрахгүй байна гэж байхгүй, Г.Лувсанжамц гишүүн ээ. бага тасрах тухай л ярина. Худлаа ярьж ард түмнийг молигодож хэрэггүй, чадахгүй бид" гэлээ.