Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 40 секунд

Голомт банк Харилцагч төвтэй үйлчилгээг харилцагчдадаа хүртээмжтэй хүргэхээр салбар, нэгжийнхээ тоог тасралтгүй нэмэгдүүлж байгаа билээ. 2024 онд гэхэд л Улаанбаатар болон орон нутагт нийт 5 салбарыг амжилттай нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бол энэ жил ч мөн салбарынхаа тоог нэмэгдүүлж, хэд хэдэн салбарыг шинээр нээхээр төлөвлөөд байна.

Энэ хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай дүүргүүдийн нэг Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Шинэ Улаанбаатар Драгон Терминал”-д өөрийн салбараа албан ёсоор нээж, харилцагчдадаа илүү ойртлоо.

Олон улсын стандартад нийцсэн анхны зорчигч, тээврийн төв болох Шинэ Улаанбаатар Драгон Терминалд Голомт банкны салбар ийнхүү үүд хаалгаа нээснээр баруун бүсийн аймгууд болон улс хооронд зорчих зорчигч, үйлчлүүлэгчид болон тус төвд үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгчид Голомт банкны үйлчилгээг илүү ойроос авах боломж бүрдэж буй юм.

Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд: Голомт банк Монгол орон даяар салбар, тооцооны төвүүдийнхээ тоог нэмэгдүүлж, хүрээгээ амжилттай тэлж байна. Дижитал шилжилтийн нөлөөнд банкны үйлчилгээ мөн дагаад дижиталчлагдаж байгаа хэдий ч банк өөрөө хүн бүрд хүрч үйлчлэх шаардлагатай салбарын хувьд салбараараа дамжуулан биет үйлчилгээг хүртээмжтэй хүргэх ач холбогдол байгааг мартаж болохгүй.

Б.Чойжилсүрэн: Огт тог тасрахгүй байна гэж байхгүй. Бага тасрах тухай л ярина
Б.Чойжилсүрэн: Огт тог тасрахгүй байна гэж байхгүй. Бага тасрах тухай л ярина
 
Агуу эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон-их ялалт”, “Дайны баатрууд” хоёр номын нээлт боллоо
Агуу эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон-их ялалт”, “Дайны баатрууд” хоёр номын нээлт боллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!