Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гантөмөр: С.Зоригийн хөшөө байрлаж буй газар нь нийтийн эзэмшлийн талбай гэдгийг Нийслэлийн газрын албанаас асуугаад мэдчихэж болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний газрыг МоАХ-оос улбаатай Шинэ дэвшилтэт холбоо зарсан талаарх мэдээллийг Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа мэдэгдсэн. Тодруулбал, "Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй" гэсэн юм.

Тэгвэл Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хариу тайлбар хийлээ. Тэрбээр,

"Сонгууль дөхөөд үү аль эсвэл хаваршаад уу. Оргүй золбин үгс тэнүүчлэх болов. Үүний нэг нь "Ардчилсан нам С.Зориг агсны хөшөөг зайлуулж, барилга барих гэнэ. Бид хамгаална" ч гэх шиг. Ийм гүжир үгсэд хариу өгөх нь мунхаг хэрэг хэдий ч худлыг мянга давтвал үнэн болчихдог учраас ганц хоёр тайлбар өгөх нь зөв болов уу.

С.Зориг агсны хөшөө Нийслэлийн хийгээд, "Зориг сан"-ийн эзэмшилд байдаг. Хөшөө байрлаж буй газар нь нийтийн эзэмшлийн талбай. Хүссэн хэн ч Нийслэлийн газрын албанаас асуугаад мэдчихэж болно.

Хоёрдугаарт, Ардчилсан нам одоо өөрийн гэсэн байргүй бөгөөд тэр жижиг байшинд түрээс төлж хэдэн жил болсныг дээр дооргүй, хүний өөрийнгүй бүгд л мэдэж байгаа. Ардчилсан нам олон намын нэгдлээс бүрдсэн бөгөөд тэр байшинг "Шинэ дэвшилт холбоо"-нд улсаас өгсөн юм билээ. Бид бол түрээслэгч.

Ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн доройтол зэрэг тулгамдсан асуудлаас иргэдийн анхаарлыг холдуулж, ардчиллынхны, ард түмний хайрт хүүгийн ариун нэрээр бохир улс төр хийхээ зогсоо.

Ард түмний татварын мөнгөөр боссон МАН-ын цагаан бунхан, сөрөг хүчин түрээсээр оршин сууж буй жижигхэн байшин хоёрыг харьцуулах ч боломжгүй. Хэн нь хэн гэдгийг ард түмэн харж байгааг санагтун" гэв.

зурат төсөл ба бичвэр нарын зураг байж магад

Д.Ганбат: Гурилын үнийг жаахан хямдруулчихаад тойрогтоо очих юм сан
Д.Ганбат: Гурилын үнийг жаахан хямдруулчихаад тойрогтоо очих юм сан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.