Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д мопед, суррон болон цахилгаан дугуйтай НЭВТРҮҮЛЭХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д иргэд эрүүл, цэвэр агаарт алхаж гүйх, дасгал хөдөлгөөн хийх, бага насны хүүхдээ салхилуулах зорилгоор зуны улиралд өдөрт дунджаар 12-20 мянган хүн зочилдог. Эдгээрийн 50 орчим хувь бага насны хүүхэд байдаг.

Тиймээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, тарьсан мод цэцэгсийг хамгаалах зорилгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайруу цахилгаан дугуй, мопед, сурронтой нэвтрэхийг хатуу хориглодог аж.

Гэсэн ч өсвөр насны хүүхдүүд хориглосон тэмдгээр дайран орж, мод цэцэгс талхлах, цаашлаад иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдол гарсаар байгаа тул өсвөр үеийн хүүхдүүддээ ухамсарлуулж, хориглосон тэмдгээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайруу нэвтрүүлэхгүй байхыг хатуу анхааруулжээ.

Хориглосон тэмдгээр нэвтэрсэн тохиолдолд манай байгууллага “Тээврийн цагдаагийн алба”-д мэдэгдэх юм байна.

Т.ГҮЕНБААТАР: Тойрог томссон, хэсэг нэмэгдсэн, сонгогчдын тоо өссөн шалтгаанаар 26 мянган албан хаагч ажиллах тооцоо гарсан
Т.ГҮЕНБААТАР: Тойрог томссон, хэсэг нэмэгдсэн, сонгогчдын тоо өссөн шалтгаанаар 26 мянган албан хаагч ажиллах тооцоо гарсан
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ