
Нэр бүхий хотхоны автомашины зогсоолоос суррон дугуй хулгайд алдагдсан тухай цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс шалгалт явуулахад 15-17 насны бүлэг хүүхдүүд хулгайлсан нь тогтоогджээ. Тэд гурван сурроны эд ангийг салгаж, жижиглэсэн байжээ. Шалгалтын явцад таван ширхэг сурроныг хураан авсан байна.
Иймд сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.