Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га талбайд театр, спортын ордон барих төслийг шүүхийн шийдвэр гартал түр зогсоолоо

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбай буюу нийслэлчүүдийн ундны усны ундарга дээр Үндэсний урлагийн их театрын барилга барих асуудал хөндөгдөж, иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байсан.

Улмаар Хуульч А.Базар, Б.Амгаланбаатар 2025 оны аравдугаар сард Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Дээрх маргааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, НИТХ-аас шийдвэрлэсэн "Үндэсний урлагийн их театр, спортын ордон барих" төслийн маргааны шүүхээр эцэслэн шийдвэрлэтэл түр зогсоох шийдвэр гарчээ.

Сануулахад, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 200 сая ам.доллар гаргаад Үндэсний урлагийн их театрыг нийгмийн хэрэгцээнд барьж өгөхөөр БНХАУ-ын элчингээс газрыг сонгосон. Тийм учраас ундны усны хамааралгүй бүсэд газрыг зөвшилцөж олгосон гэж НЗД-ын орлогч Т.Даваадалай хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм.

Монголбанкны Ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэн “Тэрбум мод“ сангийн УЗ-ийн даргаар сонгогджээ
Монголбанкны Ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэн “Тэрбум мод“ сангийн УЗ-ийн даргаар сонгогджээ
 
Сүхбаатарын талбайд “UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Сүхбаатарын талбайд “UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!