Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Очбадрах: Хохирогч, холбогдогч нарын мэдээллийг олон нийтэд өгөх боломжгүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 22 секунд

Цагдаагийн дөрвөн алба хаагч нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Уг асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Цагдаагийн нэр бүхий 4 албан хаагчийг албанаас нь чөлөөлж шалгаж байна. Орон нутаг, овог нэр, холбогдсон албан хаагчийн нэрсийг хэлэх боломжгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль бий. Уг хуулиар дээрх мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд ордог. Тухайн хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болохгүй. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд мэдээллийг нь задруулж болохгүй гэдэг ХЭҮК-ын зөвлөмж бас бий. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокуророос зөвшөөрсөн хэмжээнд мэдээлж болно гэж үзсэн учраас өнөөдөр ийнхүү мэдээлэл хийлээ. Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмгөөлж хамгаалахгүй" гэв.

Мөн МБА-ны дарга, хурандаа П.Очбадрах "Хохирогч, холбогдогч нарын мэдээллийг олон нийтэд өгөх боломжгүй. Эмзэг мэдээллийг нийтэд түгээвэл хохирогчийг эрсдэлд оруулах магадлалтай" хэмээлээ.

“Шилэн“ Цогоо АТГ-т хандлаа
“Шилэн“ Цогоо АТГ-т хандлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.