“Шилэн” Цогоо буюу Б.Цогтгэрэл Авлигатай тэмцэх газрын үүдэнд мэдээлэл хийж байна. Тэрбээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн цэнхэр дугаар ашигладаггүй, албан тушаалаа урвуулан ашигладаг төрийн өндөр албан тушаалтнуудыг ийн мэдэгдэж байгаагаа дурдлаа. Энэ тухай тэрбээр: Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.4-т төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгсэл бусад тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр бүхий улсын дугаар хэрэглэнэ гэсэн заалттай. Тэгвэл Монгол Улсын төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүд энэ заалтыг 30 хүрэхгүй хувийн биелэлтттэйгээр ажиллаж байсан аж. Гуравдугаар сарын 11-ээс хойш төрийн хэмнэлт нэртэй иргэдийн аян олон нийтэд зохион байгуулагдаж хүрсэн билээ. Энэ аяны хүрээнд хуулийн хэрэгжилт сайжирч байгаа ч санасан хэмжээнд хүрэхгүй байна. 2015 оны өдийд шилэн данс хөтөлнө хөтлөхгүй гэх маргаан гарч байсан. Иймээс Авлигатай тэмцэх газарт цэнхэр дугаар ашиглахгүй, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Эрүүгийн хуульд заасан дураараа аашлах гэх зүйлийг зөрчиж буй албан тушаалтнуудыг мэдэгдэж хариуцлага тооцуулахаар болж байна. Жишээ нь, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх зэрэг шүүхийн төрөлжсөн байгууллагууд, төрийн өмчийн компаниуд, Засгийн газрын авто баазын зарим автомашинууд түүнийг эзэмшиж буй төрийн өндөр албан тушаалтнууд цэнхэр дугаараа хийхгүй байгаа учраас би ийнхүү 40 хуудас 80 баримтыг АТГ-д өгч байна” гэлээ.
“Шилэн“ Цогоо АТГ-т хандлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.