Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Мөнхжин нарын КОЙНЫ залилангийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийслэлийн прокурорын газраас “И” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.М, гүйцэтгэх захирал Б.Г нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, дээрх хүмүүс нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий койны үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан, мөнгө угаасан, худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан гэх хэрэгт Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах,Мөнгө угаах, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах хуулийг зөрчсөн тул яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Л.Оюун-Эрдэнэ: Парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Л.Оюун-Эрдэнэ: Парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа