Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: Б.Мишээл, Б.Номин, Т.Бадамжав нар мэдээллийг үгүйсгэж, хуулийн байгууллагаар шалгуулна гэж мэдэгдлээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
3 минут 15 секунд

"Эмоци" продакшны жүжигчин Б.Номин "Baji&Ylalt" влогт зочноор оролцох үеэрээ "Оюутан байхдаа доод үеийнхнээ дээрэлхэж байгаагүй. Бараг танихгүй" гэж ярьсан.

Нэвтрүүлэг цацагдсны дараа, СУИС-д байхдаа жүжигчин Б.Мишээл, Б.Номин, Т.Бадамжав нарт дээрэлхүүлж байсан гэх эмэгтэй цахим хуудсандаа мэдээлэл оруулсан нь олны анхаарлын төвд орж, шүүмжлэл дагуулаад байна.

Түүнээс гадна олон хүн тухайн постны сэтгэгдэл хэсэгт тэдэнд дээрэлхүүлж байсан тухайгаа бичээд буй юм.

Харин тус асуудалд холбогдсон жүжигчид дээрх мэдээллийг үгүйсгэж, хуулийн байгууллагаар шалгуулахаа мэдэгджээ.

Т.Бадамжав: Харь улсад амьдардаг гээд хүнийг хамаагүй гүтгэж болдоогүй юм

/"Эмоци" продакшны жүжигчин/

-Хүн гүтгэх хуультай байдаг юм шүү. Хэлсэн үг болгондоо эзэн болох хэрэгтэй. Харь улсад амьдардаг гээд хүнийг хамаагүй гүтгэж болдогүй юм. Тэгээд хууль дүрмээрээ шийдэхээс өөр яах вэ. Хамраа хугалуулсан охин хэн байсан гэнээ. Хамт аваад ирээрэй. Цагдаа дээр уулзья.

Б.Номин: Утас гацтал чамайг ална, тална, үхээч гэх мэт коммент, мессеж бичиж байна

/"Эмоци" продакшны жүжигчин /

-Үнэн юм гэж ер нь байхаа больчихсон юм уу. Ямар аймар юм бэ. Хэн нэгэн юу ч гэж хэлсэн шууд итгэх юм. Утас гацтал чамайг ална, тална, үхээч гэх мэт коммент, мессеж бичиж байна. Баримт нотолгоотой баймаар байна. Хүн гүтгэх хуультай шүү. Нэг тийм золионд явчихаж байгаа юм шиг санагдчихлаа. Тийм аймар юм болсон юм бол тэр үедээ багш, эцэг, эх гээд бөөн юм болоод арга хэмжээ авна биз дээ. Хуулийн өмнө хэлсэн үг бүрийнхээ эзэн болоорой.

Б.Мишээл: Шүүхийн өмнө хэлсэн үг бүрийнхээ хариуцлагыг хүлээгээрэй

/Жүжигчин/

-Шүүхийн өмнө хэлсэн үг бүрийнхээ хариуцлагыг хүлээгээрэй. Хүн гүтгэх хуультай байдаг юм шүү. Урлагийн сургуулийг диктатуртай байдаг гэдгийг хүн бүр л мэдэж байгаа. Бид ч тэр тогоонд байсан. Бид нар ч дүү нар байж үзсэн. Ингэж нэмж, хачирлаж бурахгүй ээ. Мань мэтэд хамраа хугалуулаад, хөх няц болтлоо зодуулж байдаг хүн ч гэж юу байх вэ. Тийм л байсан юм бол тэр үед сургуулиас хөөлгөөд, цагдаа шүүхээр явахгүй яасан юм. 100 төгрөг ч гэж байх шиг. Сайн уу. Ах аа, эгч ээ гээд инээгээд явж байсан дүү шиг санагдах юм өөрөө. Бас уншсан болгондоо итгэдэг хүмүүс минь дээ. Та нартаа одоо юу ярих вэ дээ.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян- 2024” нээлтээ хийнэ
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян- 2024” нээлтээ хийнэ
 
УИХ-ын Тамгын газраас ЕБС-ийн сурагчдыг гэр бүлийн хамт “Битүү шөл“ хийхийг уриалж, Боловсролын яаманд албан бичиг хүргүүлжээ
УИХ-ын Тамгын газраас ЕБС-ийн сурагчдыг гэр бүлийн хамт “Битүү шөл“ хийхийг уриалж, Боловсролын яаманд албан бичиг хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.