Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнө нь 8 удаа зөрчил гаргаж байсан 54 настай эрэгтэй үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт 2024.03.25-ны өдөр согтуу хүн гар буу гаргаж толгойд тулгаж, дарамталсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус мэдээллийг шалгахад өмнө нь архидан согтуурч 8 удаа зөрчил гаргаж байсан, 54 настай, эрэгтэй, М гэгч нь үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрсан болохыг олж тогтоож, эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэж, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзах, ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явах нь хуульд заасан шийтгэл, хариуцлага хүлээдэг болохыг сэрэмжлүүлж байна.

СУРВАЛЖИЛГА: Нярай хүүхэд хэт их нойртой болж, хөхөө хөхөхгүй байвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй
СУРВАЛЖИЛГА: Нярай хүүхэд хэт их нойртой болж, хөхөө хөхөхгүй байвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй
 
ЦЕГ: Нэг айлын бага насны 3 охиныг цагдаагийн алба хаагч хүчирхийлсэн гэх мэдээлэл худлаа мэдээлэл болох нь тогтоогдсон
ЦЕГ: Нэг айлын бага насны 3 охиныг цагдаагийн алба хаагч хүчирхийлсэн гэх мэдээлэл худлаа мэдээлэл болох нь тогтоогдсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.