Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Бага хуралд Намын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэлж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Монгол Ардын Намын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. МАН-ын 30 дахь Их хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6,7-ны өдрүүдэд хуралдаж, Бага хурлыг 479 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулсан билээ.

Энэ удаагийн Бага хурал “Цахим нам 2.0” системийг бүрэн нэвтрүүлсэн цаг хугацаанд болж байгаагаараа онцлог. Тодруулбал Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа “Шинэ зуун–Дэвшилтэт бодлого”-ын хүрээнд 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн, 5 гол зорилтын хүрээнд бүх талаар хөгжиж, төлөвших зорилго дэвшүүлсэн. Эдгээр зорилтын нэг бол намын гишүүдийн идэвх оролцоог хангасан “Цахим нам 2.0” хөтөлбөр хэрэгжүүлэх байсан юм. Энэ нь намын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, гишүүн төвтэй болгох, технологийн дараагийн үе рүү шилжүүлэх зорилго байжээ.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд “Цахим Нам 2.0” системээ гишүүддээ танилцуулж хэрэглээнд бүрэн нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл enam томоохон багц системийг хөгжүүлэн намын бүх гишүүний цахим мэдээллийг нэг санд бүртгээд байна. Энэ нь орон зай, цаг хугацааг үл харгалзан намын аливаа үйл ажиллагаанд гишүүн бүр бүртгүүлэх, оролцох, санал хүсэлтээ өгөх, идэвх оролцоогоо үнэлүүлэх боломжийг нээсэн юм.

МАН харилцаа холбоо, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлэн, гишүүн бүртээ хүрч ажиллаж байна. Цаашид “цахим нам 3.0” системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.

Яармагийн зам дээр тогтсон их хэмжээний усыг соруулж байна
Яармагийн зам дээр тогтсон их хэмжээний усыг соруулж байна
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.