УОК болон ЦУОШГ-аас өвөлжилт, хаваржилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Энэ сарын 22-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар 23-нд төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахаар байна. Мөн энэ сарын 26-ныг хүртэл нийт нутгаар цас орох төлөвтэй байгаа юм.
Энэ дундаас 22, 23-ны өдрүүдэд цас орж цасан шуурга шуурах бөгөөд энэ нь аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй харагдаж байна. Тиймээс эдгээр өдрүүдэд орон нутгийн замд зорчих гэж буй иргэд анхаарал болгоомжтой байхыг сануулж байна" гэлээ.