“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваатай уулзлаа.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Т.Нямдаваа нар "Хурд", "KH апартмент", "Жаргалан" хотхоныг барь гэхчлэн хүмүүнлэгийн ажил хийгээгүй, ашиг олсон нь ойлгомжтой. Тиймээс Цэнгэлдэхийн газар олголттой холбоотой бүх асуудлыг шалгуулж, олсон бүх ашигаас мөнгө нэхэмжилнэ" гэлээ.
Мөн ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан "Цэнгэлдэхийн шилжүүлсэн газарт 6000 айлын орон сууц баригдсан байна. Тэр хэмжээний орлого олсон гэсэн үг. Тиймээс нийслэл ашигаа нэхэмжилнэ" гэсэн байдаг.
Сануулахад, Нийслэлээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байхад 2005 оноос хойш ногдол ашиг гэж нийслэлийн төсөвт 30 гаруй сая төгрөг л орсон байдаг талаар Хотын даргын орлогч О.Номинчимэг мэдээлж байсан билээ.