Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2.1 их наядыг зам тээвэрт зарцуулна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 14 секунд

Засгийн газар энэ онд “Бүсчилсэн хөгжлийг дэмжих” жил болгон зарлаж буй. Энэ хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам бүх төрлийн тээврээр 120 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ. Мөн энэ онд 2.1 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх юм байна. Энэ хүрээнд 56 төсөл хэрэгжих юм.

Өнгөрсөн жил зам тээврийн салбар түүхэндээ анх удаа 73 хувийн өсөлт үзүүлсэн байна. Энэ талаар Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт “Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7 хувиар өсч, зам тээврийн салбар 2023 онд түүхэн дээд амжилт тогтоосон. Тухайлбал бид түүхэндээ анх удаа 100 сая тонн давсан ачаа тээвэрлэлээ. Энэ хэмжээгээр тээврийг агаар, төмөр зам, автозамын салбарт ажиллаж буй ажилчдын орлого нэмэгдэж байна гэсэн үг. Манай салбарт анх удаа бараа бүтээгдэхүүний үнэ буурсан. Тээвэр үйлчилгээний үнэ буурсан” гэв.

Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны Ерөнхий менежерээр ажиллана
Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны Ерөнхий менежерээр ажиллана
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.