Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын боловсролыг тогтвортой хөгжүүлэх ТУНХАГЛАЛ гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 16 секунд

"Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024" үндэсний чуулган болсон. Тус чуулганд хүүхэд, залуучууд, багш, сурган хүмүүжүүлэгчид, судлаач, эрдэмтэд, малчин иргэд, бизнес эрхлэгчид болон боловсролын байгууллага, төрийн байгууллага, иргэний нийгэм, нам, эвсэл, хэвлэл мэдээллийн төлөөлөл нэгдэн Монгол Улсын боловсролыг тогтвортой хөгжүүлэхэд ТУНХАГЛАЛ чухал хэмээн үзлээ.

Улмаар Монголын боловсролыг хөгжүүлэхэд,

  • ▪️Чиглэх алтан гадас нь Алсын хараа,
  • Алсын хараа руу хөтлөх луужин нь Үнэт зүйл,
  • Нийгэмд төлөвших хүн нь Монгол суралцагч,
  • Монгол суралцагчийг дэмжих Тэргүүлэх чиглэлүүд тодорхой байхыг чухалчлан тунхаглажээ.

Мөн Монголын боловсролын тунхаглалд нийгмийн бүлэг, байгууллага, хүн бүр нэгдэн, боловсролын хөгжлийн үндсэн чиглүүлэг болгон эрхэмлэхийг уриалсан байна.

МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ФИЛОСОФИ

  • Монголын боловсролын философийг боловсролын даяарчлал, үндэсний онцлогт тулгуурлан хөгжүүлнэ.
  • Монголын боловсролын философи нь Монгол Улсын боловсролын хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулах нэг үндэслэл болно.
  • Монголын боловсролын философи нь судлаач, эрдэмтэн, багш, иргэн бүрийн үзэл бодлоо илэрхийлэх академик эрх чөлөөний талбар байна.

МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН АЛСЫН ХАРАА

  • Монголын боловсрол нь хүн бүрд эдийн засаг, улс төр, нийгмийн үйл ажиллагаанд оролцох, шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн дэвшилтэт ололт амжилтаас хүртэх, оролцох, уур амьсгал-эко системийн өөрчлөлт зэрэг сорилтуудыг даван туулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, тэдний аз жаргалтай амьдрах бүхий л боломжуудад дэмжлэг үзүүлдэг байх ёстой. Үүний тулд уламжлалт боловсролын тогтолцооны зорилгоос давсан “Алсын хараа”-г тодорхойлох шаардлагатай байна.

• Монголын боловсролын алсын харааг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

  • Хүн төрөлхтний нийтлэг соёлыг хүндэтгэх,
  • Ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг цогцлоох,
  • Гэр бүлийн амьдралын баталгаа болох,
  • Хувь хүний хөгжлийг дэмжих,
  • Монгол хүнийг төлөвшүүлэх
  • Мэдээлэл технологийн дэвшилд тулгуурласан хөгжил нь бидний урьд өмнө байгаагүй шинэ боломжуудыг бий болгож байна. Бид түүнийг боловсролынхоо үр ашгийг дээшлүүлэхэд ашиглах болно.

МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ

  • Монголын боловсролын алсын хараа руу тэмүүлэхийн тулд баримтлах зарчимтай байна. Эдгээр зарчмыг үнэт зүйлсээр тодорхойлж байна.
  • Үнэт зүйл нь хүн төрөлхтөн, нийгэм, хүн хоорондын харилцаа, хувь хүн, үндэсний соёл, уламжлалд үзүүлэх боловсролын нөлөөлөл бөгөөд энэ нь суралцагч нийгэмд иргэн болон төлөвшихөд чиглүүлэх луужин юм.

• Монголын боловсролын үнэт зүйл нь

  • Дэлхийн соёл,
  • Хүн чанар,
  • Гэр бүл,
  • Суралцахуй,
  • Монгол сэтгэлгээ байна.

• Монгол Улс боловсролын үнэт зүйлээ тодорхойлох нь боловсролыг өөрийн онцлогтой хөгжүүлэх үндэсний тэмүүллийн эх үндэс болно.

МОНГОЛ СУРАЛЦАГЧИЙН ДҮР ТӨРХ

  • Монголын боловсролын тогтолцоо нь суралцагч төвтэй байна.

Монгол суралцагчийн дүр төрх нь:

  • Хүн төрөлхтний соёлыг хүндэтгэдэг, дэлхийн соёлоос суралцдаг “Дэлхийн хүн”,
  • Үндэсний соёл, уламжлал, ёс заншлаа өвлөн хөгжүүлдэг “Соёлыг уламжлагч”
  • Ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулдаг “Хүнлэг иргэн”,
  • Нийгмийн болон гэр бүлийн ”Хариуцлагатай гишүүн”,
  • Бие дааж, насан туршдаа суралцдаг ”Тасралтгүй суралцагч” байна.

• Монгол суралцагчийн дүр төрх нь чадамжаар тодорхойлогдох бөгөөд чадамжийг боловсролын түвшин бүрд залгамж холбоотойгоор хөгжүүлнэ.

• Хүн бүр Монгол суралцагчийн дүр төрхийг бүтээхийн төлөө өөрсдийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглан суралцана.

МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  • Хүн бүрд Монгол суралцагчийн дүр төрхийг бүтээхэд дараах хэсгүүдийг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж байна. Үүнд:
  • Сургалтын хөтөлбөр,
  • Хүний нөөц,
  • Боловсролын орчин,
  • Удирдлага, зохион байгуулалт,
  • Үнэлгээ, мониторинг
  • Монгол суралцагчийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсролын түвшин бүрээр залгамж холбоотойгоор олон талт оролцоонд суурилан боловсруулна.

• Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, боловсролын орчныг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан бүрдүүлнэ.

• Боловсрол, сургалтын байгууллагын удирдлага, менежментийг нотолгоо, оролцоонд суурилан, ахиц дэвшлээ тооцсон системийн үр ашигтай уялдуулан хөгжүүлнэ.

• Бүх түвшний боловсролын зорилго, үр дүнг бодитой, тохирцтой, найдвартайгаар үнэлж, хэмжээсжүүлсэн баталгаатай мэдээллээр оролцогч талуудыг хангах, тэдний амжилтыг ахиулах боломжийг нэмэгдүүлнэ.

• Үндэсний, орон нутгийн, байгууллагын түвшинд хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, үр дүнг ашиглах чадавхийг тасралтгүй бэхжүүлнэ.

ХАМТЫН АЖИЛЛАГАА ТҮНШЛЭЛ

Боловсролыг бүх нийтийн сайн сайхан байдалд хөтлөх арга зам болохын хувьд дараах талуудын оролцоо, түншлэлийг эрхэмлэнэ. Үүнд:

  • Боловсролын дэд салбарууд,
  • Төр, хувийн хэвшлийн байгууллагууд,
  • Иргэний нийгмийн байгууллагууд
  • Нам, эвсэл,
  • Нийгмийн бусад бүлгүүд,
  • Гэр бүл

БОЛОВСРОЛЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ БА ИХ ӨГӨГДӨЛ

  • Монголын боловсролын хувирган өөрчлөлтийг эрчимжүүлэхэд цахим технологийг тууштай ашиглана.
  • Цахимаар суралцахуйг дэмжих олон талт үйл ажиллагааг хөхүүлэн дэмжинэ.
  • Боловсролын их өгөгдлийн санг бүрдүүлэхэд найдвартай, тохиромжтой гэсэн хэмжилтийн зарчимд тулгуурласан чанартай өгөгдөл цуглуулна.
  • Их өгөгдөлд тулгуурласан суралцахуйн сайн туршлага, үр дүнгийн мэдээлэл нь суралцагчийн цаашдын боловсрол, ажил, амьдралын замналаа төлөвлөх, хөгжүүлэх эх үүсвэр байна.
  • Их өгөгдлийг хиймэл оюун ухаанд суурилан, төлөвлөлтөөс шийдвэр гаргах хүртэлх үйл явцад ёс зүйтэй ашиглана.

БОЛОВСРОЛЫН САНХҮҮЖИЛТ

  • Боловсролын салбарын үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлнэ.
  • Санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин, урамшууллын тогтолцоог бэхжүүлнэ.
  • Сургалтын байгууллагын санхүүжилтийг захиран зарцуулахад талуудын оролцоог хангах бодлого, үйл ажиллагааг сайжруулна.

Эх сурвалж: БШУЯ

“Саарал автобусны 400 нь үйлчилгээнд гарсан. 200 автобусанд төлбөрийн систем суулгаагүй учраас үйлчилгээнд гаргах боломжгүй байна“
“Саарал автобусны 400 нь үйлчилгээнд гарсан. 200 автобусанд төлбөрийн систем суулгаагүй учраас үйлчилгээнд гаргах боломжгүй байна“
 
Б.Баттулга: Бүх зүйлд төр оролцож буй нь эдийн засгийн эрх чөлөөг хумиж байна 
Б.Баттулга: Бүх зүйлд төр оролцож буй нь эдийн засгийн эрх чөлөөг хумиж байна 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.