Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх ажлын хүрээнд БНХАУ-ын "Yutong Bus" компаниас 2023 онд үйлдвэрлэгдсэн 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авсан. Эдгээр автобусны зарим нь үйлчилгээнд гараагүй байна" гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж, шүүмжлэл дагуулсан.
Яагаад үйлчилгээнд гаргахгүй байгааг албаны эх сурвалжаас тодруулахад, "Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан 600 автобуснаас 400 автобусанд удирдлага мэдээллийн цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд 200 автобусанд төлбөрийн систем суулгаагүйгээс үүдэн үйлчилгээнд гаргах боломжгүй байна. Ойрын хугацаанд дээрх 200 автобусанд төлбөрийн систем суулгаж, үйлчилгээнд гаргана" гэлээ.