Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдээс эрхзүйн диплом шаарддаг болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 5 секунд

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

----------------------

Тэрбээр:

-Уг хуулийн төслийг хоёр жилийн хугацаанд боловсруулсан. Цэцийн тухай хууль анх 1992 онд 23 зүйлтэй батлагдсан. 1997 онд Цэцийн процессын тухай хууль батлагдахад 23 зүйлийн хагас нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байсан учраас тус хууль руу шилжсэн. Улмаар хуульд нийт 12 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хугацаанд нийгмийн амьдрал, Цэцийн үйл ажиллагааны практик, олон улсын гэрээ, мөн хоёр ч удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан зэргийг харгалзаж үзээд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэх шаардлагатай болсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн шүүх юм гэдэг зарчмыг баримталж нэмэлт өөрчлөлт оруулсан.

Цэцийн гишүүнд нэр дэвшигчдэд 40 нас хүрсэн, улс төр, эрхзүйн өндөр мэргэшилтэй гэх хоёр шаардлагыг л тавьдаг байсан бол эрхзүйч мэргэжилтэй байхаар нэмж тусгасан. ҮХЦ-д Ерөнхийлөгч 3, УИХ 3, Дээд шүүх 3 хүнийг нэр дэвшүүлдэг байсан. Улмаар Үндсэн хуулийн цэцийн тухай хууль батлагдсан цагаас хойш Дээд шүүхээс нэр дэвшүүлж байгаа 3 хүн нь дээд шүүхийн гишүүн байх ёстой гэж өөрчилсөн. Учир нь нэгэнт шүүх болж байгаа учраас эрхзүйчид байх ёстой. Улстөрчид байж болно. Гэхдээ улс төрийн мэргэжилтэй байсан ч гэсэн эрхзүйн дипломтой байх ёстой.

1992 оны хуульд Цэцийн гишүүнийг томилох, нэр дэвшүүлэх, эгүүлэн татах, хугацаа нь дуусах зэрэг дээр хугацаа тавиахгүй олон зохицуулалт байсан. Үндсэн хуульд 6 жилээр томилно гэсэн мөртлөө 6 жил дуусахаар дараагийн хүн нь томилогдохгүй удаад байдаг. 2 жил хагас хүртэл болсон удаатай. Дараагийн хүн нь томилогдохгүй учраас ажлаа хийгээд яваад л байдаг. Эсвэл хугацаа нь дууссан байхад орных нь хүн томилогддоггүй.

Ийм байдлаар ҮХЦ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилладаггүй байсныг цэгцэлж 45 хоногийн дотор дээрх процессуудыг цэгцлэх нэмэлт өөрчлөлтийг тусгасан.

Үндсэн хуульд заасан хүний эрх зөрчигдсөн гэж үзвэл иргэд ҮХЦ-д тухайн хүн өөрөө гомдол гаргах эрхтэй болж байна. Цэц зөрчсөн гэж үзвэл Дээд шүүх рүү шилжүүлнэ.

Б.Мандуул: Хиймэл дагуулаа маргааш үүрээр хөөргөнө. Хоёр хиймэл дагуул Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх процессыг шууд дамжуулна
Б.Мандуул: Хиймэл дагуулаа маргааш үүрээр хөөргөнө. Хоёр хиймэл дагуул Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх процессыг шууд дамжуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.