Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мандуул: Хиймэл дагуулаа маргааш үүрээр хөөргөнө. Хоёр хиймэл дагуул Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх процессыг шууд дамжуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 57 секунд

Монголын хамгийн анхны арилжааны хиймэл дагуул АНУ-ын Калифорни мужаас ѕрасе Х компанийн сансрын хөлгөөр маргааш өглөө 05.04 цагт хөөрөхөд бэлэн болжээ.

Энэ талаар Ондо ХХК-гийн гүйцэтгэх захирал Б.Мандуул болон Ондо Спэйс компанийн Мэдээлэл Хариуцсан Захирал Д.Эрдэнэбаатар, Ондо Спэйс компанийн Технологи хариуцсан захирал Д.Амартүвшин нар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд Ондо ХХК-гийн гүйцэтгэх захирал Б.Мандуул, "Маргааш үүрээр хиймэл дагуулаа хөөргөнө. Төлөвлөгөөний дагуу бол энэ сарын 1-ний өдөр хөөрөх ёстой байсан. Сансрын хөлөг хөөрөх үйл явц тухайн орчны цаг агаарын байдал болон бусад техникийн үзүүлэлтүүдтэй хамааралтай байдаг учраас төлөвлөсөн хугацаандаа хөөрөхгүй байх тохиолдол байдаг юм байна. Үүнээс шалтгаалаад энэ сарын 5 болж хойшилсон гэдгийг онцолж хэлмээр байна" хэмээн онцоллоо.

Харин Ондо Спэйс компанийн Мэдээлэл Хариуцсан Захирал Д.Эрдэнэбаатар, "Арилжааны зориулалттай хувийн хиймэл дагуулыг ийнхүү хөөргөж байгаа нь Монгол улсын сансрын технологи, сансар судлалд гарч байгаа маш том дэвшил юм. ONDO Space компани энэ удаад Owl 1, Owl 2 нэртэй 2 хиймэл дагуул дэлхийн нам орбитод гаргах бөгөөд цаашид нийт 176 ширхэг cube sat төлрийн хиймэл дагуулыг хөөргөх төлөвлөгөөтэй байна. Сүлжээ хиймэл дагуулууд ар араасаа хөөрөд эхлэхээр бүтээгдэхүүн үйлчилгээ илүү боловсронгуй болох боломжтой" гэлээ.

OWL 1, 2 хиймэл дагуулууд дэлхийн тойрог замд гарч, үүргээ биелүүлж эхэлснээр дэлхийн аль ч өнцгөөс богино хэмжээний мэдээлэл дамжуулах, газрын харилцаа холбооны дэд бүтэцтэй уялдан ажиллаж уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, онцгой байдал болон батлан хамгаалах, машин хоорондын харилцаа /М2М/, юмсын интернэт /Лот/ зэрэг салбаруудад технологийн томоохон дэвшил гаргах боломжтой юм байна.

Мөн Cube Sat төрлийн хиймэл дагуул нь харьцангуй шинэ технологи бөгөөд ONDO Space компани ийм төрлийн хиймэл дагуулыг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлж байгаа анхдагчдын нэг юм. Тиймээс хиймэл дагуулын технологийн энэ салбарт дэлхийн бусад улс орнуудттай нэг гараанаас эхэлж байна гэж хэлж болно. Цаашдаа сансрын технологиор тэргүүлэх хэмжээнд очих боломжийг ч нээж байгаагаараа онцлог бөгөөд чухал ач холбогдолтой үйл явдал болж буйг онцоллоо.

ШУУД: “ONDO”-ийн хиймэл дагуул дэлхийн тойрог замд гарахад бэлэн боллоо
ШУУД: “ONDO”-ийн хиймэл дагуул дэлхийн тойрог замд гарахад бэлэн боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.