Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байшин шатаж 64 настай эрэгтэй амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багийн 15 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 28-ны өдрийн 13:04 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:08 цагт очиход иргэн И-ын 9х8 метрийн хэмжээтэй байшин, үүдний амбаарын хамт шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн И /64 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Метро барих нээлттэй олон улсын тендерээ өнөөдөр зарлана
Метро барих нээлттэй олон улсын тендерээ өнөөдөр зарлана
 
“Чингис хаан“ олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу зорчих чиглэлийн замыг нээжээ
“Чингис хаан“ олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу зорчих чиглэлийн замыг нээжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.