Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Метро барих нээлттэй олон улсын тендерээ өнөөдөр зарлана

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Метро барих төслийн Зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг өнөөдөр 12:00 цагт зарлахаар болжээ. Зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг зарцуулах аж. Уг тендерт шалгарсан компани ТЭЗҮ, зураг төсөл дээр ажиллах, гүйцэтгэгчид хяналт тавих үүрэгтэй байна.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан тендер зарлана. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Өчигдөр /2024.02.28/ нийслэлийн төсвийг тодотгон баталсан. Баталсан төсөвт орж буй өөрчлөлтийн тухайд, нийслэлийн 2023 оны төсвийн орлогын давалт 276,623,000, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 21,400,000, Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Сангийн дансны үлдэгдэл 4,218,855 төгрөгийг нийслэлийн энэ оны төсвийн жилд нэмж зарцуулахаар болжээ.

Х.Нямбаатар: Автобусанд хүний “толгой тоолдог“ төхөөрөмж суурилуулна
Х.Нямбаатар: Автобусанд хүний “толгой тоолдог“ төхөөрөмж суурилуулна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.