Хоёрдугаар сарын 14-ний Лхагва гарагт болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
-Засгийн газрын хуралдаан болно.
11.00 цагт: Нийслэлийн Хангарди ордонд: Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар Нийслэлийн онцгой комисс болон бусад холбогдох албаныхан мэдээлэл өгнө.
13.00-15.00 цагт: Монголын Үндэсний номын сангийн их уншлагын танхимд: “Гэгээн валентины өдөр”-ийг тохиолдуулан уншигчдад зориулсан “Номтой болзоо” өдөрлөг зохион байгуулна.
14.00 цагт: Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт: Сар шинийн өдрүүдийн гэмт хэрэг, зөрчил, хэв журам, авто замын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт: Японы төрийн байгууллагаас “Барилгын салбарын ур чадвар”-ын шалгалт зохион байгуулна. Утас 7013-6992.