Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өчигдөр БАГШИЙГ, өнөөдөр ЭЭЖИЙГ сошиалд “ДҮҮЖИЛСЭН НЬ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 48 секунд

Facebook, Instagram-д төгрөгөөр “BOOST” хийх боломжтой болжээ

Бидний цахим хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ хэрээрээ ч найдвартай, баталгаат эх сурвалжаас мэдээлэл авах, авсан мэдээллээ нягтлах шаардлага байнга тулгарч байдаг. Жишээлбэл, Инфлүүнсер, олны танил гэр бүлүүд хоорондоо муудалцахдаа хоорондын “чат”-аа олон нийтийн цахим сүлжээнд дэлгэдэг. Улмаар иргэд цахим сүлжээнд хэт нэг талыг барьсан сэтгэгдлүүд бичин, дайрч давшилдаг. Үүнээс болж, дайралтад өртсөн хүн сэтгэл санааны дарамтад орсон кэйсүүд ганц нэгээр дуусахгүй.

Түүнчлэн, аливаа үйлчилгээний байгууллагад ажилтан, үйлчлүүлэгч хоёр үл ойлголцоход, үйлчлүүлэгч эсвэл дэргэдэх хэн нэгэн бичлэг хийж, цахим орчинд байршуулахад мөн л учир шалтгааныг нь олохгүй нэг тал руу нь дайрах нь олонтаа. Сүүлийн жишээ гэхэд “133 дугаар сургуулийн 3в ангийн багш нь сурагчаа ялгаварлан гадуурхаж, “Дүүтэйгээ хамт нэгдүгээр ангид орж суу” гэж загнасан” гэх постыг иргэн Х цахим орчинд бичжээ. Уг постыг харсан сошиал хэрэглэгчид өчигдөржингөө шэйрлэж, багшийг сошиалд "дүүжилж" орхив.

Сошиалд дүүжлүүлсэн багш ажлаа өгөхөөр болсон тухайгаа мөн тус сурагчийн ээжтэй бичсэн чатаа бүгдийг нь цахим хуудастаа нийтлэхэд иргэд багшийн талд орж, нөгөө ээжийг өнөөдөр сошиалд "дүүжилж" байна. Бидэнд юманд дүгнэлт хийх, учир шалтгааныг олох, эргэцүүлэх, өөрт хамааралгүй зүйлд оролцохгүй өнгөрүүлэх чадамж алга. Юу юуны духанд хүрэлгүй бусад руу дайрч, бусдыг доромжилж, хэн нэгнийг буруутгаж түүнээсээ таашаал авч байгаа нь өнөөдрийн харамсалтай нийгмийг бүтээж байна. Аливаа асуудлыг бид шүүхгүй. Шүүдэг, хариуцлага тооцдог газар нь өөрсдөө учир начрыг нь олоод шийдчихнэ. Гэтэл түрүүлээд сошиал хэрэглэгчид юуг нь ч мэдэхгүй байж, нэг талын байр сууринаас бусдыг буруутгаж, дайрч, доромжилсны гороор хэн нэгэн хүн амиа егүүтгэвэл хариуцлагыг хэн үүрэх вэ...

Энэ бол маш том АНХААРУУЛГА. Та, би хэн нь ч тухайн хүний цаана юу байгааг хэлж мэдэхгүй, сошиал дайралтад өртөхийг таашгүй... Тиймээс нэг талыг барин дайрч, бусдыг сэтгэл санаа, амьдралаар нь хохироохгүйн тулд асуудалд нухацтай, ул суурьтай хандаж сурмаар байна.

Л.Энх-Амгалан: Нэг багшийг алдаа гаргасан гээд нийгмээрээ, нийтээрээ дайрч доромжлох нь эцэстээ хүчирхийлэл болж байна
Л.Энх-Амгалан: Нэг багшийг алдаа гаргасан гээд нийгмээрээ, нийтээрээ дайрч доромжлох нь эцэстээ хүчирхийлэл болж байна
 
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь…
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь…
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.