Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Нэг багшийг алдаа гаргасан гээд нийгмээрээ, нийтээрээ дайрч доромжлох нь эцэстээ хүчирхийлэл болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Нийслэлийн БЗД-ийн 133 дугаар сургуулийн 3в ангийн багш нь сурагчаа ялгаварлаж харьцсан гэх мэдээллийг цахим орчинд эцэг эхийн төлөөлөл бичиж, энэ нь багагүй шүүмжлэл дагуулаад байгаа. Тэгвэл БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тайлбар хийжээ. Тэрбээр,

"Алдаа гаргадаггүй хүн, алдаа гаргадаггүй амьдрал, алдаа гаргадаггүй байгууллага гэж байхгүй. Энэ бүхнийгээ дор бүр нь засдаг, алдаагаа хүлээн зөвшөөрдөг, тохирсон хариуцлага тооцдог, сануулга, хугацаатай үүрэг өгдөг журам дүрэм гэж бий. Басхүү хүн ёсны харилцан ойлголцол, алдааг нь хэлж, ярьж ойлгуулдаг соёл байх ёстой.

Нэг багшийг алдаа гаргасан гээд нийгмээрээ, нийтээрээ дайрч доромжлох нь эцэстээ хүчирхийлэл болж байна. Бид боловсролын байгууллагын орчны хүчирхийлэл, дээрэлхэлтийг багасгах талаар ажиллаж байхад нөгөө талаас нь сошиал орчноор нэг багшийг яллаж, олон нийтэд алдаагаа засахгүй юм шиг харагдуулж хүчирхийлэх нь нийгмийн ёс зүйд нийцэхгүй. Залуу багш байж болно туршлага багатай ч байж болно. Хүнд алдаагаа засах боломж олгох, аливааг зөв өнцгөөс харж шийдэх тэр ухаан л чухлаас чухал гэдгийг хэлье" гэв.

Улаанбаатарт -12 хэмийн хүйтэн, цас орохгүй
Улаанбаатарт -12 хэмийн хүйтэн, цас орохгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.