Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Familycenter.mn, www.e-khutuch.mn цахим хуудасны чатпот-оор дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй өргөдөл, гомдлыг хүлээн авч байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 0 секунд

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын эхний 7 хоногт /01 дүгээр сарын 29-ний өдрөөс мөн оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд/ нийт 12,665 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 590, зөрчлийн шинжтэй 9,927, зам тээврийн ослын шинжтэй 2,148 дуудлага, мэдээлэл шалгагдсан.

Мөн хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 9.6 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл 10.6 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 40, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 47 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байх тул удахгүй болох Сар шинийн баярын өдрүүд ойртож байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

Нэг.

-Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэрт нь, тээврийн хэрэгсэл дотор ганцааранг нь үлдээхгүй байх,

-Хүүхдийг харгалзах хүнгүй гэрээс нь хол, малд явуулахгүй байх, мөн үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэхгүй, анхаарал, халамжаар дутагдуулахгүй байхад анхаарах,

-Ахуйн хэрэглээний зүйл болох цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг шалгаж болзошгүй осол гэмтлээс сэргийлэх,

Хоёр.

-Архины зохисгүй хэрэглээг хязгаарлах. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй хариуцлагагүй, болчимгүй үйлдэл нь гэр бүлд хэзээ ч мартагдахгүй харууслыг бий болгодог тул зүй зохистой хэрэглэж хэвших,

-Гэр бүлийн жижиг маргаан, санал зөрөлдсөн асуудал, бухимдалыг дэвэргэхгүй, аргаар шийдвэрлэж сурах, хэрэгтэй гэж үзсэн үедээ мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө, тусламж авч байхыг иргэд Та бүхэнд зөвлөж байна.

Хэрэв таны ойр тойрны тань хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн бол 102, 107, 108 дугаарын утсанд мэдээлээрэй. Хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг мэдээлэх үйлчилгээний дугаарууд 24 цаг нээлттэй.

/107 Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл; 102 Цагдаагийн дуудлага; 108 Хүүхдийн тусламжийн утас/

Цагдаагийн байгууллага familycenter.mn, www.e-khutuch.mn, цахим хуудасны чатпот-оор дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй өргөдөл, гомдлыг хүлээн авдаг болсон. Дээрх хаягаар орж хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх, мөн гэр бүлийн харилцаанд үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн хүмүүстэй холбогдон мэдээлэл, зөвлөгөө, тусламж авах авах боломжтой.

Хүчирхийллийг таслан зогсооход өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлан гар бие, дуу хоолойгоо өргөн оролцохыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Ц.Ламжав: Надад Д.Амарбаясгалан дарга ч, Ц.Чулуунзагд ч, Б.Энхбаяр сайд ч ГАЙ болж байна…
Ц.Ламжав: Надад Д.Амарбаясгалан дарга ч, Ц.Чулуунзагд ч, Б.Энхбаяр сайд ч ГАЙ болж байна…
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.