Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй 5 хүн тутмын 2 нь Улаанбаатар хотод амьдарч  байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын ядуурлын түвшний үзүүлэлтийг 2022 оны байдлаар танилцууллаа.

Монгол Улсын насанд хүрсэн нэг хүн эрүүл, идэвхтэй амьдрахад шаардлагатай илчлэгийг хоол хүнснээс авахаас гадна зайлшгүй хэрэгцээтэй хүнсний бус хэрэглээгээ хангахад шаардлагатай хамгийн бага зардал 2022 оны байдлаар (ядуурлын шугам) 418’090 төгрөг байна. Монгол Улсад ядуурлын түвшин 2022 онд 27.1 хувь болж, 914.2 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байна.

Хүн амын суурьшлаар авч үзэхэд, хотод (Улаанбаатар хот болон аймгийн төв) ядуурлын түвшин 23.0 хувь байгаа бол хөдөөд (сумын төв болон хөдөөд) 35.6 хувь байна. Ядуурлын түвшин хотод хөдөөтэй харьцуулахад бага байгаа хэдий ч ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй нийт хүн амын 56.7 хувь буюу 518.4 мянган хүн хотод амьдарч байна.

Бүс нутгийн хувьд авч үзвэл, баруун бүсэд ядуурлын түвшин хамгийн өндөр буюу 36.5 хувь байгаа бол Улаанбаатарт хамгийн бага буюу 21.6 хувь байна.

Хэдийгээр ядуурлын түвшин Улаанбаатар хотод бага байгаа боловч хүн амын хувьд авч үзэхэд, 341.5 мянган хүн буюу ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй нийт хүн амын 37.4 хувь нь нийслэлд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй 5 хүн тутмын 2 нь Улаанбаатар хотод амьдарч байна.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв
ХБНГУ-ын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.