Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөв хооллолтын талаарх түгээмэл буруу ойлголтууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 1 секунд

Хооллолтын талаарх маш олон төрлийн төөрөгдүүлсэн мэдээлэл болон буруу ойлголтууд бий. Тиймээс энэ удаагийн нийтлэлээр зөв хооллолтын талаарх түгээмэл буруу ойлголтуудыг тайлбарлан хүргэж байна.

Бүх өөх тос муу

Бидний хоолны дэглэм дэх өөх тос удаан хугацааны туршид муу нэртэй байсаар ирсэн. Гэхдээ энэ нь бүх өөх тос муу гэсэн үг биш. Өөх тосыг ханасан ба ханаагүй гэж ангилдаг ба эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй байна. Ханасан тос нь ихэнхдээ амьтны гаралтай тос байдаг. Жишээлбэл өөхөн тос, цөцгийн тос, шар тос, тосыг нь аваагүй сүүн бүтээгдэхүүн, маргарин гэх мэт.

Хэрэв энэ тосыг хэтрүүлэн хэрэглэвэл зарим нэг төрлийн хавдар болон зүрх судасны өвчнийг үүсгэх эрсдэлтэй. Харин ханаагүй тос загасны тос, наранцэцгийн тос, эрдэнэ шиш, чидун жимс, зарим төрлийн самарын тосонд агуулагддаг. Хэрэв бид ханаагүй тосыг тохируулан хэрэглэвэл зүрхний эрүүл мэндэд тустайгаас гадна зөнөгрөх өвчнөөс сэргийлдэг.

Ургамлын гаралтай хоол хүнснээс хангалттай уураг авч чадахгүй

Бидний бие махбодийг бүрэн ажиллуулахын тулд уураг зайлшгүй шаардлагатай. Амьтны гаралтай хоол хүнс нь есөн чухал амин хүчлийг агуулдаг тул бүрэн уураг гэж тооцогддог. Харин ургамлын гаралтай хүнсэнд зарим чухал найрлагууд байдаггүй боловч энэ нь уураг авч чадахгүй гэсэн үг биш. Тухайлбал, дүпү, буурцаг, вандуй, сэвэг зарам зэрэг нь ургамлын гаралтай уургийн хамгийн сайн эх үүсвэр юм.

Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй

Боловсруулсан бүх хоолыг ижил хэмжээ, найрлагаар бүтээддэггүй.

Самрын тос, лаазалсан туна загас, энгийн хөлдөөсөн жимс, хүнсний ногоо зэрэг зарим боловсруулсан хоол хүнсийг хэрэглэх нь харин ч ашигтай.

Харин амтлагч буюу сироп, элсэн чихэр, хүнсний будаг, хадгалах бодис болох натри, тос, нитрит, сульфит зэргийг агуулсан бол энэ нь эрүүл бус боловсруулсан хүнс гэдгийг илтгэнэ.

Нүүрс усыг хассанаар жингээ хасна

Бидний биед өөх тос, уураг зэрэг бүх шим тэжээл зайлшгүй хэрэгтэй. Нүүрс ус нь тархийг энергээр хангадаг глюкозыг үйлдвэрлэгч чухал түүхий эд бөгөөд хэрэглээг огцом багасгавал тархи цусан хангамжийн дутагдалд орж, үйл ажиллагаа нь эрс сулардаг. Хэдийгээр нүүрс усаа хассанаар жингээ хасах боломжтой ч бидний бие махбодь шаардлагатай энергиэ нөхөхийн тулд булчин дахь гликогенийг задалж эхэлдэг тул ингэснээр хүн жингээ хасахдаа өөхөө биш булчингаа алдаж байдаг. Тиймээс нүүрс усыг зохистой хэмжээгээр тохируулан хэрэглэх хэрэгтэй. Ингэхдээ бүх төрлийн бор болон бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, бор будаа, жимс, төмс зэргээр дамжуулан сайн нүүрс усыг авах хэрэгтэй.

Харин хурдан шингэдэг нүүрс ус буюу ундаа, шоколад, цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүнээс татгалзах, хязгаартай хэрэглэх нь зөв. Хурдан шингэдэг нүүрс ус хүний биед ороод 1-2 цагийн дотор бүрэн шингэж, дахин өлсөх мэдрэмж төрүүлдэг бөгөөд өдөр тутамдаа ихээр хэрэглэснээр таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин тусах эрсдэлүүд нэмэгддэг.

ТАНИЛЦ: Айлчлалтай холбоотойгоор өнөөдөр, маргааш хэсэгчилж хаах замууд
ТАНИЛЦ: Айлчлалтай холбоотойгоор өнөөдөр, маргааш хэсэгчилж хаах замууд
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.