Замын хөдөлгөөнд оролцох үедээ бусадтай муудалцаж, автомашиныг нь гэмтээсэн иргэнд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцжээ. Тодруулбал,
Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас иргэн “М” нь энэ сарын 22-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох үедээ "Toyota" маркийн тээврийн хэрэгслийн толийг гараараа цохиж, хугалсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.