Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Насанд хүрээгүй хүүхдийг гадаадын иргэнтэй бэлгийн харьцаанд оруулсан “Х“, “Э“ нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 52 секунд

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32934 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 422 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 221, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 9, Өмчлөх эрхийн эсрэг 135, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23, бусад 16 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргүүдээс танилцуулбал:

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд бүлэглэн насанд хүрээгүй хүний биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулан ашиг олох зорилгоор хууран мэхэлж, ар гэрийнхэнтэй таагүй харилцаатай байсан эмзэг байдлыг нь далимдуулан ятган, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй хохирогчийн биеийг гадаад улсын иргэнтэй бэлгийн харьцаанд оруулсан, мөн яллагдагч гадаад улсын иргэн нь хохирогчийг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан хэдий ч бэлгийн харьцаанд орсон хэрэгт “Х”, “Э” нарыг Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.

Нийтийн эзэмшлийн зам талбайд удаан хугацаагаар байрлуулж орхисон 31 тээврийн хэрэгслийн эзнийг олж тогтоон, замыг чөлөөлжээ
Нийтийн эзэмшлийн зам талбайд удаан хугацаагаар байрлуулж орхисон 31 тээврийн хэрэгслийн эзнийг олж тогтоон, замыг чөлөөлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.