Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦССҮТ: Гамшиг ослын үед сэтгэл зүйгээ хамгаалах нь хамгийн чухал

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

Гамшиг ослын үед болон тухайн үйл явдлаас хойш хүмүүс тогтворгүй болж, хямрал ихэсч, энэ байдал нь цаашид ч удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай байдаг учраас Цус сэлбэлт судлалын үндэсний төв-өөс дараах зөвлөмжийг хүргүүллээ. Тодруулбал,

Гамшиг ослын дараа сэтгэцийн эрүүл мэндэд дараах нөлөөлөл бий болно. Үүнд:

  • Сэтгэцийн гэмтэл (гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэл гутрал, түгшүүр гэх мэт);
  • Нойрны хямрал;
  • Төвлөрөл алдагдах;
  • Соматик шинж тэмдгүүд (Өвдөлт мэдрэгдэх, зүрх дэлсэх, толгой өвдөх, давчдах);
  • Гэнэтийн нөхцөл байдалтай холбоотойгоор дасан зохицоход бэрхшээлтэй байдал;
  • Тайвширч чадахгүй байдал;
  • Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэх мэдээллээс үүдэлтэй сэтгэл санааны тогтворгүй байдал зэрэг нь түгээмэл ажиглагдана.

Ийм нөхцөлд хэнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй вэ.

Гэнэтийн гамшиг ослын дараа түүнд өртсөн, харсан, мэдэрсэн бүхий л хүмүүст тохиромжтой тусламж дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй байдаг ч дараах хүмүүст онцгойлон анхаарах хэрэгтэй байдаг. Үүнд:

  • Гамшиг осолд өртсөн, хохирсон хүмүүс, тэдний ар гэр;
  • Ахмад настан (Сэтгэл санааны байдал нь бие махбодод шууд нөлөөлөх, удаан хугацаанд тайвширч чадахгүй байдаг учир)
  • Хүүхдүүд (Өөрт төрсөн сөрөг мэдрэмжээ бүрэн ойлгож, хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй учир);
  • Тухайн хэсэг, ойр орчимд амьдардаг хүмүүс.

Энэ тохиолдолд сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн анхаарах вэ?

  • Амьсгалын дасгал хийх, бусадтай ярилцах, мэдрэмжээ илэрхийлэх байдлаар хувь хүний сэтгэл зүйдээ анхаарах;
  • Ийм нөхцөлд хувь хүний сэтгэл зүйн эрүүл мэндээс гадна олон нийтийн сэтгэл зүйн эрүүл мэнд чухал. Тиймээс нөхцөл байдалтай холбоотой мэдээг баталгаатай эх сурвалжаас авч хэт дэвэргэсэн, сэтгэл хөдлөлд тулгуурласан мэдээлэлд шүүлтүүртэй хандах, алгасах;
  • Гамшиг осолд өртсөн хүн болоод, тэдний ар гэртэй холбогдохдоо болж өнгөрсөн үйл явдлыг шалгааж улам бүр тавгүйтүүлэхгүй байх. Тухайн хүний өөрөө ярих, илэрхийлэх боломжийг олгох;
  • Тухайн үйл явдлыг харсан, мэдэрсэн хүмүүсийг сонсож, сэтгэл зүйн дэмжлэг болох;
  • Эргэн тойрон дахь хүмүүс тань гамшиг ослоос үүдэлтэйгээр сэтгэл санаа нь тогтворгүй эсвэл тохиромжгүй шийдвэр гаргах гэж байгаа бол тайвшрахад нь туслах;
  • Мэргэжлийн байгууллагуудын гамшиг ослыг үед анхааруулж буй дүрэм, журмыг дагах.
Жюү жицүгийн 2024 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд 1000 гаруй тамирчин оролцож байна
Жюү жицүгийн 2024 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд 1000 гаруй тамирчин оролцож байна
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.