Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦССҮТ: Дөрөвдүгээр бүлгийн цусны хомсдолд орсон гэх нь ташаа мэдээлэл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 23 секунд

Цахим орчинд Цус сэлбэлт судлалын үндэсний төв дөрөвдүгээр бүлгийн цусны хомсдолд орсон гэх мэдээлэл цацагдаад буй. Цус, цусан бүтээгдэхүүний хомсдолд орсон, эсэх талаар ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр дөрөвдүгээр бүлгийн цусны хомсдолд орсон гэх ташаа мэдээлэл явах болсон нь үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Коронавирус халдварын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхий нийтэд цус, цусан бүтээгдэхүүний нөөц буурах эрсдэл үүссэн бөгөөд манай улсын хувьд ч удаа дараагийн хатуу хөл хорио, бүх нийтийн вакцинжуулалт болон бусад нөхцөл байдалтай холбоотойгоор цус цуглуулалт буурсан тул Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хариу арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, “Цусаа бэлэглэж цохилох зүрх бүхнийг аваръя” гурван сарын идэвхжүүлэлтийн аян өрнүүлснээр цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт өмнөх оны мөн үеэс 24 хувиар нэмэгдэж, тогтвортой өсөж байгаа бөгөөд 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулалт ердийн үеийн түвшинд хүрч өсөн цус, цусан бүтээгдэхүүний боломжит нөөц бүрдээд байна.

Цусны донорын үйлсийг дэмжих, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тогтвортой байдлыг хангахад нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хамт олны оролцоо маш чухал байдаг бөгөөд бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө бидэнтэй хамтран ажиллаж, сайн дураараа цусаа бэлэглэж ирсэн иргэд, байгууллага, хамт олон Та бүхэндээ гүн талархалаа илэрхийлж байна.

Цус, цусан бүтээгдэхүүний хадгалах хугацаа янз бүр байдгаас шалтгаалан өдөр бүр цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг цуглуулах шаардлагатай байдаг бөгөөд нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хамт олондоо бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө авлагагүйгээр цусаа бэлэглэн цусны донорын эгнээнд нэгдэхийг уриалж байна" гэв.

Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээлээ
Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.