“F” студи, “Update” энтертайнментийн хамтын уран бүтээл болох “Бидний араншин” комеди, драм төрлийн УСК энэ сарын 19-нөөс буюу ирэх долоо хоногийн баасан гарагаас эхлэн үзэгчдийн хүртээл болохоор болжээ.
Киноны найруулагчаар Ц.Амартүвшин ажилласан бол гол дүрүүдэд Ч.Төгөлдөр, Д.Дэлгэрсайхан, А.Бямбабаяр, С.Зоригт нар тоглосон байна. Киноны товч агуулгаас дурдвал,
Өсөхөө, Нямаа, Хорлоо, Хуягаа дөрөв багын найзууд бөгөөд тэдний нөхөрлөлийн үнэ цэнийг Өсөхөөгийн бяцхан охин хүнд өвдсөнөөр сорино. Тэд нэгнийхээ гэр бүлийг элэг бүтэн авч үлдэхийн төлөө тэд чадах чинээгээрээ хичээж, дөрвөн өөр ажил мэргэжилтэй ч хамтран ажиллахаар шийднэ. Гэсэн ч бүх зүйл дардан бүтэхгүй. Гэвч тэд бууж өгөхгүй. Учир нь энэ бол бидний, бас тэдний араншин.