Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Бүс нутгийн логистик төв“-ийг түшиглэн “Замын-Үүд хуурай боомт“ байгуулахаар шийдвэрлэжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 55 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрших “Бүс нутгийн логистикийн төв”-ийг түшиглэн Олон Улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэжээ.

Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгасан байна.

Боомт байгуулахад хөрөнгө оруулах, хамтран ашиглах чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй хэлэлцээ хийхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгажээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт цас орохгүй -6 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт цас орохгүй -6 хэм хүйтэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.