Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ-аас Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 12 секунд

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдсан. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Төрийн албаны зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаас тус бүр нэг хүний нэрийг дэвшүүлсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас Лхагвын Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн томилуулах санал ирүүлснийг Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулсан юм.

Нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн нь 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 56 настай. 1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль, 1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан, 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 2000-2009 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, 2009-2014 онд Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2014-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд, 2021 оны 02-10 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.

Засгийн газрын хуралдаан 10:00 цагаас эхэлнэ
Засгийн газрын хуралдаан 10:00 цагаас эхэлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.