Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тойргийг томсговол шинэ хоёр мандатыг ОРОН НУТАГТ хуваарилна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 44 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Нүүрсний сонсгол, цахилгаан эрчим хүч, түлш шатахуун зэрэг нийгмийн анхаарлыг татсан асуудлуудтай зэрэгцэн бүсчилсэн тойргийн асуудлыг эрх баригч намаас хөндөөд буй. МАН өнгөрсөн сонгуулиудад ашиглаж байгаагүй тойргийн хувилбарыг хэрэглэхээр бэлтгэл ажилдаа ороод буй нь энэ. Энэ удаагийн сонгуулиар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 126 гишүүнийг сонгоно. 126 гишүүний 78 нь тойргоос, үлдсэн 48 нь намын жагсаалтаар сонгогдоно. Тэгвэл МАН хуулийн өөрчлөлтөөр олж авсан хоёр мандатаа хаашаа хуваарилах вэ гэдэг асуудал олны анхаарал татаж байна.

Эрх баригчдын зүгээс хүн амын талаас илүү хувь нь төвлөрч суурьшсан гэдэг утгаараа нийслэлийн томоохон дүүргүүд дээр хоёр мандатаа хуваарилж, хүч хаях төлөвлөгөөтэй байсан аж. Харин бүсчилсэн тойргийн асуудал яригдаж эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө орон нутаг руу хоёр мандатаа хуваарилахаар ярьж байна. Аль ч нам өөрт ашигтай нөгөө талдаа "эрсдэлгүй" хувилбараар сонгуульд оролцох нь мэдээж. Энэ утгаараа МАН хөдөө орон нутагт арай илүү эрсдэл багатай гэж үзэж буй аж. Учир нь өнгөрсөн хугацаанд сөхөгдсөн "алдарт" ногоон автобусны худалдан авалт, нүүрсний хулгай зэрэг асуудлуудаас шалтгаалж МАН-ын нэр хүнд рейтинг нийслэлд муу, хүндхэн байгаа нь сонгуулийн үр дүнд нөлөөлнө гэж үзэж байгаа болтой.

Нөгөө талдаа МАН орон нутагт тойрог "авах" нь баттай, ноттой зүйл. Өмнөх өмнөх сонгуулиудын ялалт байгуулсан байдлыг харахад ч энэ зүй тогтол бодит байдлаас хол очиж тусахгүй. Тиймээс нэгэнт тойрог томсгох асуудлыг хөндсөн дээрээ хөдөө орон нутгаас арай олон гишүүн оруулж ирэх сонирхол байгаа бололтой. Ямартай ч МАН төдийгүй бусад намууд эл асуудлыг цаг алдахгүйгээр яаравчлуулах сонирхолтой байгаа нь харагдаж байгаа. УИХ-ын дарга ч чуулганы тэргүүн индэр дээрээс "Цагийг нь тулгаж байгаад шийдэх биш одооноос хэлэлцэж эхлэх нь зүйтэй" хэмээгээд он дуусахаас өмнө УИХ-аар хэлэлцэнэ хэмээсэн. Бүлгээс ч судлах үүргийг тодорхой шатны албан тушаалтнуудад өгөөд буй билээ.

С.Чинзориг: Эрчүүдийн дундаж наслалт бага байгаа нь амьдралын хүндийг үүрч, ар гэрээ тэжээх гэж цаг наргүй зүтгэдэгтэй холбоотой
С.Чинзориг: Эрчүүдийн дундаж наслалт бага байгаа нь амьдралын хүндийг үүрч, ар гэрээ тэжээх гэж цаг наргүй зүтгэдэгтэй холбоотой
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц