Олон нийтийн цахим сүлжээнд өнөөдөр /2023.12.13/ "Настай хүнийг ингэж дээрэлхэж болохгүй ээ, энэ машиныг шалгахыг иргэд шаардаж байна" гэх бичлэг нийтлэгдсэн.
Тус мэдээллийн дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон үйл явдал болохыг тогтоож, "Toyota harrier" маркийн тээврийн хэрэгслийн жолооч 46 настай, эмэгтэй "О" гэгч нь авто зогсоолын маргааны улмаас иргэн Л-ыг санаатай мөргөсөн гэх үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс гомдол, мэдээллийн бүртгэлд хүлээн авч, шалгаж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.