СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчтэй хийх, нэр дэвшигчийн сонсголыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх 2024 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Бүртгэл энэ сарын 28-ны 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуулт асуух эсэх зэргийг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж илгээх юм байна.
Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулах юм.
Сонгуулийн ерөнхий хорооны зөвлөлийн гишүүнд Дагвадоржийн Дэлгэрсайхан, Төмөрбаатарын Сүхболд нарын нэрийг дэвшүүлсэн байна.
Нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.