Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

107 дугаар цэцэрлэгийн 150 орны хүчин чадалтай өргөтгөлийн барилга ашиглалтад оржээ

Огноо
Унших
0 минут 52 секунд

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 107 дугаар цэцэрлэгийн 150 орны хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулжээ.

Тус цэцэрлэгийн өргөтгөл нь цутгамал төмөр бетон арагт бүтээц хийцлэлтэй хоёр давхар барилга юм байна.

Зургаан бүлэг анги, гал тогоо, урлаг заалаас гадна зоорийн давхартаа технологийн болон угаалгын өрөөтэй шинэ цэцэрлэгийн зураг төслийг "Эм Эс Эл" ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг "Набсан" ХХК гүйцэтгэсэн байна.

БНХАУ-д амьсгалын замын халдварт өвчин нэмэгдэж байгаа ч иргэдийн ХИЛЭЭР ЗОРЧИХ эрх нээлттэй
БНХАУ-д амьсгалын замын халдварт өвчин нэмэгдэж байгаа ч иргэдийн ХИЛЭЭР ЗОРЧИХ эрх нээлттэй
 
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.