З.Мэндсайхан: Төр төсвөө 1,4 их наядаар хэмнэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Засгийн газраас өнөөдөр 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ. Төсвийн тодотголын талаар Сангийн сайд З.Мэндсайхан "Төр төсвөө 1,4 их наядаар хэмнэнэ.

Урсгал зардлаас 431,4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249,5 тэрбум нийт 1,4 их наяд 38,9 тэрбум төгрөг хэмнэнэ.

Хэмнэсэн зардлаасаа шинэ оныг хүлээж хойшлуулалгүйгээр 11-р сараас төрийн үйлчилгээний албаны цалинг жигд 50 хувиар нэмнэ.

475 мянган ахмад настандаа суурь буюу баталгаат тэтгэвэр олгоно. Ирэх өвөл цахилгаан станцуудын засвар, шинэчлэл, нөөцийн мах, түлш шатахууны нөөц, цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зэрэг хэн бүхэнд хэрэгцээ шаардлагатай, хэрэгтэй зүйлдээ зориулна.

Иргэддээ, илүү олон хүнд, эрэлт хэрэгцээ хамгийн өндөр зүйлдээ хэмнэсэн зардал, чөлөөлсөн мөнгөө зарцуулна" гэв.

ЦЕГ: Бууцагаан суманд малчныг дайрч хөнөөсөн гэх хэрэгт гадаадын 2 иргэнийг саатууллаа
ЦЕГ: Бууцагаан суманд малчныг дайрч хөнөөсөн гэх хэрэгт гадаадын 2 иргэнийг саатууллаа
 
Гамшигийн эрсдэлийг бууруулах СХД-ийн зөвлөл хуралдлаа
Гамшигийн эрсдэлийг бууруулах СХД-ийн зөвлөл хуралдлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!