Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт E MONGOLIA системээр гаргах боломжгүй хүмүүс ойр байрлах цэцэрлэгт хандаж зөвлөгөө авах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг E Mongolia системээр дамжуулан хийж эхэлсэн билээ. Өнгөрсөн гурван өдрийн хугацаанд нийт 66.281 хүүхэд бүртгэлд хамруулсан байна.

2024-2025 оны хичээлийн жилд УЛСЫН ХЭМЖЭЭНД 292,359 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 142,150 хүүхэд нь нийслэлд хамаарна.

Насаар нь харуулбал:

2 настай-30894

3 настай-35055

4 настай-37204

5 настай-38997 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2024 оны 08 дугаар сарын 12-оос өмнө баталгаажуулсан байх

Хэрвээ E-Mongolia-р дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол өөрт ойрхон цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын багт 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг авах боломжтойг Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин 5-30 см нэмэгдэх эрсдэлтэй байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин 5-30 см нэмэгдэх эрсдэлтэй байна
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.