Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, 13 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст 3 дугаар багийн нутаг Туул голын сав газарт энэ оны долоодугаар сарын 06-ны өдөр иргэн А нь техник хэрэгсэл ашиглаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, 13.126.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт учирсан хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Мөн Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдсэн 4 эрүүгийн хэрэгт учруулсан 322.178.940 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна.

ШУУД: Байнгын хорооны дарга нарыг сонгоход гишүүдийг бүлэг дотроо өрсөлдүүлнэ
ШУУД: Байнгын хорооны дарга нарыг сонгоход гишүүдийг бүлэг дотроо өрсөлдүүлнэ
 
Гэрээсээ гараад сураггүй болсон гэх 53 настай иргэнийг бургаснаас эсэн мэнд олжээ
Гэрээсээ гараад сураггүй болсон гэх 53 настай иргэнийг бургаснаас эсэн мэнд олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.