Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Ковидын зарцуулалт бол Хөгжлийн банкны сонсголын 1 их наядаас 20 дахин том мөнгөний асуудал яригдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийв. АН-ын дарга О.Цогтгэрэл "Өнөөдөр ковидын зарцуулалтын асуудлаар Ерөнхий сонсгол зохион байгуулах байсан. 10 их наядын хөтөлбөр дээр нэмээд 20 их наядын мөнгөн дүн бүхий асуудал яригдаж байгаа юм байна. Хөгжлийн банкны сонсголоор бол 1 их наядын асуудал ярьж байсан. Гэтэл түүнээс 20 дахин том мөнгөний асуудал яригдаж байна.

Иймээс ажлын хэсгийн гишүүд суугаад дүгнэлт хийх боломжгүй юм байна. Шинжээч томилж өгөөч гэж ЭЗБХ-нд хүссэн. Гэтэл ЭЗБХ хоёр долоо хоногийн өмнө ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдаагүй. Тиймээс шинжээч томилж, сонсголыг дахин томилж өг гэхэд бас хүлээж аваагүй.

Энэ сонсголыг асар чанаргүй, хийсэн нэр зүүгээд өнгөрөөх гээд байна. Төрийн байгууллагаас ирж байгаа мэдээлэл нь асар чанаргүй байна.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан ажилтнууд бас бидэнд мэдээлэл өгсөөр байна" гэлээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, Гэр хорооллыг орон сууцжуулах тухай“ хуулийн төслийг боловсруулжээ
Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, Гэр хорооллыг орон сууцжуулах тухай“ хуулийн төслийг боловсруулжээ
 
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 орчим иргэн оролцож байна
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх төрийн тахилгын арга хэмжээнд 44,000 орчим иргэн оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.