УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн мэдээллийн үеэр Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Өнөөдрийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас "Нийслэлийн түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх хуулийн төслийн танилцуулга" хийсэн. Хотын дарга ажлаа аваад 7 хоног түгжрэлийн асуудлыг судлаад хуулийн төслийг бэлтгээд УИХ дахь МАН-ын бүлэгт танилцууллаа. ЗГ ч мөн уг асуудлыг хэлэлцэнэ.
"Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, Гэр хорооллыг орон сууцжуулах тухай" гэсэн хуулийн төслийг оруулж ирсэн" хэмээв.