Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажилд төр оролцож, гурвалсан гэрээ байгуулж ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр бүлгийн дэд дарга М.Оюунчимэг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Ковидоос хойш Нийслэл хотыг дэд бүтэцжүүлэх ажлын хөрөнгө мөнгөний асуудлууд зогссон байсан. Сая улсын төсөв хэлэлцэж байх үед орон нутагт орон сууц баривал татвараас хөнгөлөлт үзүүлэх тухай асуудлууд орж ирсэн. Харин өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэлийг бууруулахтай холбоотой багц хуулийн төсөл"-ийг анх удаа оруулж ирж байна.

Гэр хороололд орон сууц барих ажлыг Сэлбэ дэд төвийг түшиглээд СБД, ЧД-үүдэд орон сууц барих ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэх, нөгөө талаасаа орон сууц барих ААН-үүдийг гааль, НӨАТ-ын татвараас хөнгөлөх зэрэг таатай нөхцөлүүдийг заасан заалтууд орж ирж байна. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх асуудлууд явж эхэлж байна.

Э.Бат-Үүл засаг даргын үед иргэдийн газрыг аваад түрээсийн орон сууцанд оруулчихсан. Тиймээс хугацаандаа барилгаа бариагүй ААН-үүдийн эрхийг цуцалсан байгаа юм билээ. Одоо дахин тендерээ зарлаад ААН-үүд орох гэж байгаа юм билээ. Мөн үнэлгээний асуудал дээр ААН, иргэн 2 маргалдаад байхгүй төр өөрөө оролцож, гурвалсан гэрээгээ хийхээр Х.Нямбаатар сайд цогц хууль эрхзүйн орчинтой нь оруулж ирсэн" гэлээ.

О.Цогтгэрэл: Д.Мөнх-Эрдэнэ “Ар гэрийнхэнтэйгээ уулзахад бичлэг хийдгээ боль“ гэдэг саналыг хорих ангийн удирдлагуудад тавьснаар сахилгын шийтгэл авсан байна
О.Цогтгэрэл: Д.Мөнх-Эрдэнэ “Ар гэрийнхэнтэйгээ уулзахад бичлэг хийдгээ боль“ гэдэг саналыг хорих ангийн удирдлагуудад тавьснаар сахилгын шийтгэл авсан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд