УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр,
"Бага насны хүүхдийг хүчирхийлж, хөнөөсөн этгээдийг бүх насаар нь хорих саналыг н.Алтанцэцэг, н.Шинэцэцэг нарын иргэдээс гаргасан. Үүнийг "D parlament" дээр санал авч байна.
Мөн Эрүүгийн хуулийн 6.4.12-т энэ хуульд заасан Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт өршөөл уучлал үзүүлэхгүй гэсэн заалт бий. Тиймээс хүүхдийн эсрэг гэмт хэргийг үүнтэй адилтган үзэж, өршөөл уучлалд хамруулахгүй байх мөн хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй байх зүйл заалт оруулъя гэж эдгээр иргэд санал гаргасан.
Түүнчлэн 18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн эсхүл 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан эсхүл мэдсээр байж бэлгийн харилцаанд орсон бол 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох мөн 6 сараас 1 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах мөн 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн ялгавартай ялын санкцтай байсныг шууд хорих ял оноодуулдаг байх өөрчлөлт оруулах санал ирсэн" гэв.