Гарцаар гарч явсан 12, 13 настай хоёр охиныг мөргөж, нэгнийх нь аминд хүрсэн харамсалтай хэрэг гараад буй. Тухайн ослыг 27 настай эрэгтэй хурд хэтрүүлсний улмаас гаргасан байдаг. Харин осол гаргахдаа согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм.
Тэгвэл нэг охин нь өдгөө ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд охины аав NTV телевизэд мэдээлэл өгчээ. Ингэхдээ "Энэ хоёр хар багаасаа 7-8 жил найзалж буй охид. Найз нь ослын улмаас амиа алдсан тухай охиндоо хэлээгүй. Амьд байгаа гэж хэлсэн боловч сошиалаас нас барсныг нь мэдээд итгэж өгөхгүй, ҮГҮЙ байлгүй дээ гээд уйлаад л байна" хэмээн ярьжээ.