Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мэддэг, мэдээлдэг байя” нөлөөллийн арга хэмжээ эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г Дэлхийн зөн болон Азийн сан олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа.

Төслийн хүрээнд Тус Ажлын алба, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, АНУ-ын Төрийн департамент, Дэлхийн зөн Олон Улсын байгууллага, Азийн сан, Монгол Контент ХХК хамтран хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Мэддэг, мэдээлдэг байя” нөлөөллийн арга хэмжээг эхлүүллээ.

Нээлтийн арга хэмжээ өнөөдөр СХД-ийн 3-р хороо ЕБС-ийн 65 дугаар сургууль дээр зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд Тус Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АНУ-ын Элчин сайдын Яамны дэд тэргүүн Мэтю Фэрэнс, Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагын Хүүхэд хамгаалал Компакт төслийн захирал Б.Дарьханд нар болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Хүн худалдаалах гэмт хэрэг аль ч улсад үйлдэгдэх боломжтой бөгөөд Монгол Улс илгээгч, дамжуулагч, хүлээн авагч орон гэдгээр олон улсын тайлан, илтгэлд дурдагдаж байна. Уг гэмт хэргийн дийлэнх тохиолдол бэлгийн мөлжлөг болон албадан хөдөлмөр эрхлүүлэх, хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрээр үйлдэгддэг ба хүүхэд, эрчүүд ч өртдөг.

ФОТО: 34 дэх удаагийн НОМЫН БАЯР-ын нээлт боллоо
ФОТО: 34 дэх удаагийн НОМЫН БАЯР-ын нээлт боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.