"Опозит" хамтлаг хамгийн анхны бие даасан тоглолтоо ирэх есдүгээр сарын 2-ны өдөр XMF-ын тайзнаа төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох гэж байгаа билээ. Хамтлагийн тоглолтын талаарх хэвлэл мэдээллийн хурал өнөөдөр боллоо.
"Опозит" хамтлагийн гишүүн А.Гантулга:
"Тоглолтын бэлтгэл ажил дуусаж байгаа бөгөөд дуу, дүрсний өндөр чанартай тоглолт болно гэдгийг фэнүүддээ амлаж байна. Мөн тоглолтын үеэр бид хоёр 30 дуу дуулах бөгөөд шинэ уран бүтээлээ толилуулна. 2016 оноос хойш хамтдаа тайзан дээр гараагүй. Анхны бие даасан тоглолтоо хийхэд бэлэн боллоо. Манай хамтлагийн хамгийн сүүлийн тоглолт байж магадгүй" гэв.
Мөн Есдүгээр сарын 2-ны өдөр XMF-ын тайзан дээр Punk and Rap, Nene зэрэг 10 гаруй зочин артист уригдан ирж уран бүтээлээ хүргэнэ гэдгийг дурдлаа.
"Хамгийн сайхан нь" тоглолтын тасалбар "GS25" сүлжээ дэлгүүрийн бүх салбар, Shoppy.mn сайтаар дамжуулан худалдаалагдаж байна.