Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОПОЗИТ: Бид хоёрын өөрсдийгөө ТООДОГ зүйл нь амьдаараа сайн дуулдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 9 секунд

"Опозит" хамтлаг хамгийн анхны бие даасан тоглолтоо ирэх есдүгээр сарын 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна. Удаан хугацааны дараа хамтлагийн гишүүд хамт тайзан дээр гарах гэж байгаа тул фенүүд нь өндөр хүлээлт үүсгээд байгаа юм.

Гудамжны яруу найргын эгшиг; хөг нэрээрээ алдар нэрт гарсан тус хамтлаг нь 2004 онд 4 гишүүнтэй байгуулагдаж байсан түүхтэй. Хэдийгээр хамтлагийн гишүүд тогтмол уран бүтээлээ туурвиад байдаггүй ч бидний сэтгэл болоод чихэнд хоногшсон "опозит" хамлагийн гайхалтай уран бүтээлүүд одоо болтол тренд дууны жагсаалтаас гараагүй байгаа билээ.

Тэгвэл UBN.mn сайт "Опозит" хамтлагтай тоглолтын бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

-Сайн байна уу? Тун удахгүй "Опозит" хамтлагын анхны бие даасан тоглолт нь болох гэж байна. Бэлтгэл хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-А.Гантулга: Сайн байна уу? 2016 оноос хойш бид хоёр анх удаа хамт тайзан дээр гарах гэж байна. Маш их догдлолтой байна. Сүүлийн жилүүдэд хувийн амьдарлаас шалтгаалж урлагаас бага зэрэг хөндийрсөн ч анхны бие даасан тоглолтоо хийхээр "BRB" компанитай хамтран эргэн ирж байгаадаа баяртай байна. Тоглолтын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаж дууссан.

-Тоглолт хэдэн цаг үргэлжлэх вэ?

Г.Энэрэл: Есдүгээр сарын 2-ны өдөр Төв цэнгэлдэхийн хаалга 15:00 цагт нээгдэнэ. Тоглолт 18 цагт эхэлнэ. Бид хоёрын хувьд 20:00 цагаас эхлэн тайзан дээр гарна. Тоглолт ойролцоогоор 4 цаг орчим үргэлжилнэ. Олон цаг үргэлжлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Мөн дуучин Т.Эгшиглэн, NMN, Punk and Rap" NENE гэх мэт 15 гаруй зочин артист ирнэ. Тоглолтын үеэр манай хамтлаг нийт 30 дуу дуулахаар төлөвлөж байна.

XMF

"Магадгүй хамгийн сүүлийн тоглолт ч байхыг үгүйсгэхгүй"

-2016 оноос хойш Опозит хамтлаг хамтлагаараа тайзан дээр гараагүй гэж байна шүү дээ. Ямар шалтгаантай вэ?

А.Гантулга: Мэдээж хамтлаг гэхээрээ цаг минут тутамд хамт байгаад байж чадахгүй. Миний хувьд хувийн амьдарлаас шалтгаалж АНУ-д амьдарч байгаа. Гэр бүлийхэн байгаа газар гэр байдаг гэдэг шүү дээ. Цаашид дахин тоглолт хийх үгүйг хэлж мэдэхгүй байна. Магадгүй хамгийн сүүлийн тоглолт ч байхыг үгүйсгэхгүй.

"Бид хоёрын өөрсдийгөө ТООДОГ зүйл нь АМЬДААРАА САЙН ДУУЛДАГ"

-7 хоногийн өмнөөс л тайзан дээр дуулах бэлтгэлдээ орсон гэж байна шүү дээ?

-Г.Энэрэл: Бид 2 аль болох хаана ч дуулагдаж байгаагүй дуунуудаа тайзан дээр дуулахыг хичээнэ. Тиймээс дуунуудынхаа үгийг эргэн санах бэлтгэл хийж байна. Би сүүлийн үед дууныхаа үгийг их мартдаг болоод байгаа.

А.Гантулга: "Хамгийн сайхан нь" тоглолт болох шийдвэр өнгөрсөн зургаадугаар сард гарсан. Энэ хугацаанд бид хоёр өөр өөрсдийн хувийн бэлтгэлээ хийж байсан. Харин долоо хоногийн өмнөөс хамтдаа аян дээр бэлтгэл хийж эхэллээ. Тоглолтон дээр дуулах дуунууд маань ихэвчлэн дээр үеийн хуучны дуунууд байх болно.

Бид хоёрын өөрсдийгөө их тоодог зүйл нь амьдаараа сайн дуулдаг гэж боддог. Бага хугацаанд бэлдэж байгаа ч маргааш ч тоглолт хийхэд асуудалгүй. Би хамгийн анх "BRB" компанийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангаас "Тайзны хамгийн хойно зогсож байгаа хүнд хүртэл сайн сонсогдохоор дуу дүрсний чанартай тохируулж өгөх боломж байна уу?" гэж гуйсан. Энэ хүсэлтийг маань хамгийн түрүүнд анхаарч чанартай дуу дүрстэй тоглолт хийх боломжийг бүрдүүлж байгаад талархаж байна.

-Саяхан "Toxyo" нэртэй шинэ дуу цацсан. Дахин шинэ дуу цацах төлөвлөгөө байгаа юу?

- Г.Энэрэл: А.Гантулга маань Монголд ирээд 2 долоо хоног болох гэж байна. Тиймээс шинэ дуу, клипэн дээр ажиллахад цаг бага байгаа хэдий ч тоглолтоос өмнө хоёр шинэ дуу цацах төлөвлөгөөтэй байсан. Үүний нэг нь "Toxyo" нэртэй дуу. Тун удахгүй дахин нэг дууны видео хийгдэнэ.

- "Хамгийн сайхан нь 2" УСК удахгүй нээлтээ хийнэ гэсэн мэдээлэл байгаа шүү дээ? Энэ кинон дээр хамтран ажиллаж байгаа юу?

- А.Гантулга: О.Батзориг ахын найруулсан "Хамгийн сайхан нь 2" кино намар нээлтээ хийх гэж байна. "Хамгийн сайхан нь 1" кино яах аргагүй хүмүүсийн сэтгэлд хоногшсон сайхан уран бүтээл болсон тул үзэгчдийн хүлээлт өндөр байгаа юм билээ. Илүү дэлгэрэнгүй зүйлийг нууц хэвээр нь үлдээе.

-Тоглолтын хувьд насны хязгаар заасан уу?

- Г.Энэрэл: Би сайн мэдэхгүй байгаа ч насны хязгаар заагаагүй байсан нь дээр гэж бодож байна. Намайг бага байхад аливаа тоглолт дээр насны хязгаар заахад их дургүй байсан. Миний бодлоор насанд хүрээгүй хүүхэд асран хамгаалагчтайгаа ирж үзэхэд асуудалгүй байх.

-Ярилцсанд баярлалаа

Нийслэлийн бонд гаргах хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид хүргүүллээ
Нийслэлийн бонд гаргах хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид хүргүүллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.